
Дээрх төлөвлөгөөг боловсруулсан судалгааны баг 14 сумын нутагт хоёр ч удаа хээрийн судалгаа явуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хил дамнасан аялал жуулчлалыг харьцуулан судалжээ.
Дэлхийд тэргүүлэх улс орнуудын жишгээр байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажилтай, орлоготой иргэдийн тоо нэмэгдэж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг энэ чиглэлийн судлаачид онцолсон байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй бүс нутагтаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлснээр Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд нэвтрэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.