

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэл нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох, нөгөө талаас технологийн дэвшил ашиглан хялбар аргаар, хурдан шуурхай үйлчлэх боломжийг олгож байгаа юм. Тиймээс, хэрэглэгчиддээ хурдан шуурхай үйлчлэхийн тулд номын сангууд цахим бүртгэлд шилжиж байгаа нь энэ.
Тус танхим уншигчдад тогтмол хэвлэл хүргэхээс гадна гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлж байгаа аж.