Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч амбулаторийн нийт үзлэгийн 18.1, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.9 хувийг эзэлж байсны улмаас хотын захирагчийн шийдвэрээр цэцэрлэгүүдийг түр хаагаад байгаа. Энэ нь бага насны хүүхдүүдийг ханиад томуугаас урьдчилан сэргийлэх, мөн томуугийн дэгдэлтийн идэвхийг бууруулах, вирусын халдвар тархаахгүй байх зорилготой. Тэгвэл, Өнөөдрийн байдлаар томуугийн дэгдэлт буурч, амбулаторын үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Захирамжийн дагуу 1 дүгээр сарын 22-ноос цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Аймгийн ЭМГ-аас түр хөл хориотой байгаа энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг анхааруулж байна. Амбулаторийн үзлэгийн хувь хэмжээ буурсан ч хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буураагүй төдийгүй тасгуудийн орны хүрэлцээ муу байгаа аж.