
Нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх зорилготой уг шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулдаг. Шалгалтыг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох болон ур чадварын түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, үүний дараа мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагын аргаар гэж гурван шаттай авдаг байна.