Өнгөрсөн онд Дорнод аймгийн хэмжээнд 1922 эх амаржиж, 1934 хүүхэд төрж, нас баралт 430 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 7 хувиар, төрсөн хүүхэд 6.8 хувиар, нас баралт 16.8 хувиар буурсан байна. Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл, хорт хавдрын нас баралт 134 тохиолдол бүртгэгдэж нийт нас баралтын 31.2 хувь, осол гэмтлийн нас баралт 59 тохиолдол буюу 13.7 хувийг эзэлж байна.