Тус газраас шинэ жилийн баярын өмнөхөн хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар нийт 78 зөрчил илрүүлснээс 60 буюу 79 хувьд нь арилгуулах арга хэмжээ авсан байна.
Мөн хэрэглэх хугацаа хэтэрсэн ундаа, набор, шар айраг, чихэр, хөц будаа, жүүс зэрэг8 нэрийн 163 ширхэг, 374.4 мянган төгрөгийн бүтээгдэүүнийг хуулийн дагуу татан авахуулав.
Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд Дорнод аймгийн хүнсний үйлдвэр, зоогийн газруудын үйлдвэрлэсэн 20 нэрийн 35 ширхэг бүтээгдэхүүнийг хамруулахад 34 нь буюу 97.1 хувь нь чанар, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангасан дүн гарчээ.