Бидний тухай

2020 оны 6-р сарын 18 өдөр

Хэвлэл мэдээллийн салбарт  “Дорнод” сониноос анх үйл ажиллагаагаа эхэлж байсан манай хамт олны ажлын хүрээ улам тэлж 2016 оноос “Дорнод медиа групп” болон ажиллаж байна. Үүнд “Дорнод” сонин, “Дорнод” телевиз, “Дорнод зон” сэтгүүл, Дорнод медиа сайт багтдаг төдийгүй Дорноддоо цорын ганц мэргэжлийн цомхон чадварлаг баг ажилладаг гэдгийг энд дуулгая. Мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай хүлээн авах боломжийг бид танд олгож байна. Бид сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлгийн бүх л төрөл жанраар хамгийн уншууртай, хамгийн үзүүштэй контентуудыг танд хүргэх болно.

Дорнод сонины танилцуулга

Дорнод аймгийн “Дорнод” сонин нь 2002 оны 12 дугаар сарын 10 нд анхны дугаараа гаргасан. Орон нутгийн улс төр мэдээллийн 10 хоног тутмын чөлөөт хэвлэл юм. Сонин одоогоор нийслэл, 21 аймаг, өөрийн аймгийн сум, төв хөдөөд 1000 орчим уншигчтай. Дорнод аймгийн хэмжээнд баг, хөдөөд хүрдэг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж ойлгож болно.  Сонины редакцид өнөөдрийн байдлаар эрхлэгч, сэтгүүлч-сурвалжлагч, гэрэл зурагчин, менежер гэсэн орон тоотой 10 орчим хүн ажиллаж байна. “Ярилцъя”, “Захидал задлахад”, “Залуус”, “Шинэ томилгоо” зэрэг тогтмол буланд өөрсдийн сэтгүүлчдийн болон уншигч бичигчдын бэлтгэн ирүүлсэн мэдээ мэдээллийг тогтмол нийтэлж ирлээ. Сонин зөвхөн хэвлэн нийтлэх үүргээс гадна зохион байгуулалтын хэд хэдэн ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тухайлбал, жил бүрийн сар шинийн босгон дээр уншигчдын санал асуулгаар тухайн жилийн аймгийн алдартнуудыг тодруулж, тэднийг алдаршуулдаг. Мөн тэгш ойгоороо өөрийн сонины нэрэмжит “Сумын заан” цолтнуудын барилдааныг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Бусад аймгийн сониноос давуу, үлгэр жишээ гэж хэлж болох гол ажил бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Засгийн ордонтой сүүлийн 10 шахам жил хамтын ажиллагаатай явж ирлээ. Хошууны ард иргэдийн ажил байдал, амьдрал ахуйн талаар мэдээ мэдээллийг “Шинэ барга баруун хошуугаар” буландаа нийтэлж, хоёр орны сурвалжлагчдын хамтын сурвалжлагыг жил бүр зохион байгуулж, явсан суусан тухайгаа сониндоо болон телевиздээ аян замын тэмдэглэл бичиж нийтэлж, тусгай нэвтрүүлэг бэлтгэн цацаж байгаа нь хоёр орны сэтгүүлчид харилцан бие биеэ ойлгож нөхөрлөх, харилцан бие биеэс суралцах төдийгүй хоёр аймаг хошууны хамтын ажиллагааны нэгэн гүүр гэрч болж ажиллаж байна. Мөн 2012 онд Хөх хотод болсон Хятад, Монголын сэтгүүлчдийн форумд тус сонины эрхлэгч Б.Туяа оролцож хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан нь маш өндөр үнэлэгдсэн гэдгийг энд тэмдэглэхэд таатай байна. Мөн БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуунаас сэтгүүлч, идэвхтэн бичигчдын дунд зарласан “Миний мэдэх Алтан-Эмээл”, Хөлөнбуйр аймгийн Засгийн ордноос зарласан “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн урадаан зэрэг томоохон ажлыг нэрлэж болно. “Дорнод” сонин нь Монголын сэтгүүл зүйн нэгэн салаа мөчир болсон орон нутгийн хэвлэлүүдийг оройлон манлайлж, нийтлэлийн бодлого, бичлэгийн чанар, хүртээмжтэй байдлаараа тод ялгарч, мэдээллийн багтаамж, тэнцвэртэй байдал,“Дорнод” сонин нь Монголын сэтгүүл зүйн нэгэн салаа мөчир болсон орон нутгийн хэвлэлүүдийг оройлон манлайлж, нийтлэлийн бодлого, бичлэгийн чанар, хүртээмжтэй байдлаараа тод ялгарч, мэдээллийн багтаамж, тэнцвэртэй байдал, голч чанараараа үлгэрлэн ажилласныг үнэлж, Монголын сэтгүүл зүйн мэргэжлийн хамгийн том байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн шалгаруулалтад Монгол Улсын Орон нутгийн шилдэг хэвлэлээр 6 удаа тодорсон. Тус сонины редакциас сонинд нийтлэгдсэн материалыг сорчлон тав таван жилээр баринтаглан “Үргэлж үнэнээр” номыг 2 дахь удаагаа хэвлүүлээд байна.

“Дорнод” телевизийн танилцуулга

“Ашдын нөхөр” ХХК-ийн “Дорнод” телевиз нь 2010 онд  өөрийн хөрөнгөөр байгуулагдсан. “Бодитоор харуулж, Үнэнийг мэдээлнэ” уриан дор байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэдээ, нийтлэл нэвтрүүлэх редакцийн бодлоготой.  Тус телевиз нь байгуулагдсан цагаасаа хойш “Дорнодын өнгө” мэдээллийн хөтөлбөр, цаг үеийн тулгамдсан асуудлаар “Өнөөдрийн сэдэв” ярилцлагын цаг, иргэдийн дуу хоолойг хүргэх зорилготой “Гарц байна уу” шууд нэвтрүүлэг,  “Шинэ томилгоо” нэвтрүүлгийг тогтмол бэлдэж үзэгчдэд хүргэдэг.  Мөн  “Шинэ өглөө” /шууд нэвтрүүлэг/, “Аялалын цаг” хамтарсан сурвалжлага,  “Аймгаа ногооруулъя”, “Эрүүл биед саруул ухаан”, “Нутгийн нүнжиг” , “Амжилт өөд”, “Ажлын амт”, “Гарын хоол”, “Алтан хонх”  зэрэг цэнгээнт, танин мэдэхүйн нэвтрүүлэг, “Цоохондойн хотхон” хүүхдийн нэвтрүүлгүүдийг  бэлтгэн үзэгч олондоо хүргэдэг. Байгуулагдсан цагаасаа хойш олон томоохон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан байна. Тухайлбал : “Тогтвортой амьжиргаа-2” олон нийтийн санаачлага төсөл,  WCS Олон улсын байгууллагын хулгайн антай тэмцэх хамтарсан багийн төсөл,  НҮБ-ын Хүн амын сангийн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төсөл, Мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хашаа байшингийн газар эзэмшил цуврал, Эрүүл мэндийн яамны 21 дадал “Эрүүл биед саруул ухаан” цуврал нэвтрүүлгүүдийг тус тус бэлтгэн хамтарч ажилласан. Манай телевиз нь 9х12-ын хэмжээтэй, хяналт болон дуу дүрс бичлэгийн студитэй бөгөөд Дорнод аймагтаа үйл ажиллагаа явуулдаг Цацраг, Хэрлэн ОСҮЭрхлэгчид, РТҮСүлжээтэй  хамтран ажиллаж эфирээ цацаж байна. Мөн “Eagle” ТВ, “Монгол НD” телевизүүдтэй албан ёсны гэрээ байгуулан мэдээ мэдээлэл солилцох, контент нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд “Зөн билгийн академи”, “Хүрээлэн” төсөл, “Мөрөөдлийн театр”, Байгаль орчны яамны дэргэдэх ТВ студи зэрэг байгууллагуудаас  албан ёсны эрхтэй бүтээлийг үзэгч олондоо хүргэж байна.

Е-майл хаяг: Dornod_tv@yahoo.com
Холбогдох утас: 70584004 88013312

  • Эрдэнэбат
  • 2099
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

wela [127.255.255.255] 2022-10-30 03:21:33

hola

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313