Цэцэрлэгүүдийг түр хаах хугацаанд хүүхдийн байгууллагын орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайжруулж, хүүхдийг витаминлаг хоол хүнсээр хангах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэн дархлааг дэмжих ажилд анхаарал хандуулахыг ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад даалгав. Мөн бага насны хүүхэд нь өвчилсөн буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмнэлгийн бичгийг үндэслэн 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Чойбалсан хотын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.