“Илүү сайхан ирээдүйн төлөө” Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт аймгийн ХДТ-т боллоо. Чуулга уулзалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож эмэгтэйчүүдийн асуудлаар санал бодлоо солилцов. Мөн “Хүмүн эрдэнэ оршихуй” ТББ-н лектор Д.Энхтэгш “Гэрэлт ирээдүйн төлөө эмэгтэйчүүд”, Дорнод медиа группын Захирал Б.Туяа “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, Аминчлахуй -ТББ-ын Захирал С.Батболд “Архидалтын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, аймгийн Цагдаагийн газрын ахлах дэслэгч Ж.Нэргүй хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлаар чуулга уулзалтад оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм. “Илүү сайхан ирээдүйн төлөө” ийнхүү эмэгтэйчүүд дүү хоолойгоо нэгтгэж одонтой ээжүүдийн мөнгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд олон асуудалд санаа бодлоо илэрхийлж байв. Энэ үеэр ажиллаж буй салбартаа амжилт бүтээл гаргасан эмэгтэйчүүдийг шагнаж урамшууллаа.