Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу Хэрлэн сумын долдугаар багийн 38 дугаар байрны дээврийн засварын ажилтай газар дээр нь танилцлаа. Чойбалсан хотод үргэлжилсэн бороо орж байгаатай холбогдуулан тус байрны дээврийн засварын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Хэрлэн сумын долдугаар багийн 38 дугаар байрны дээврийн засварын ажлыг “Суурин тал” ХХК гүйцэтгэж байгаа ба үргэлжилсэн борооны дараа бүрэн хийж дуусгахыг Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас даалгав.
Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар