АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 7-р сарын 19 өдөр
 \"\"Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны дарга Н.Мөнхнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-аас Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, малын шилжилт хөдөлгөөн, мал эмнэлгийн гэрчилгээ олголтын өнөөгийн төвшинг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МЭТ, МЭҮН болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт эмийн асуудал хариуцсан улсын байцаагч Б.Болормаа, Шимэгчтэх, халдваргүй өвчин, малын эм био бэлдмэлийн хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Саранхүү, МЭАЦЛ-ын ийлдэс судлалын шинжээч их эмч Х.Гүндэгмаа гэсэн мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа юм.

  • Отгонтуяа
  • 541
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313