​АЖИЛ ХАЙГЧ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “ЦАХИМ БИРЖ” ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

2019 оны 7-р сарын 18 өдөр

\"\"

Ажил хайгч иргэдэд зориулан ажлын байр зарласан бүртгэлтэй ажил олгогч байгууллагын мэдээллийг авах боломжтой “Цахим бирж” мэдээллийн 6 ширхэг тоног төхөөрөмжийг2019 оны 7 дугаар сарын 18-ныөдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө. Үүнээс 3 төхөөрөмжийг нь хүн ам ихээр суурьшсан Баян-Уул, Дашбалбар, Халхгол суманд байршуулахаар төлөвлөжээ.Энэхүү цахим машиныг иргэд ашигласнаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очих шаардлагагүйгээр ажил хайгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зарлагдсан ажлын байрны тухай мэдээллийг цаасаар хэвлэн авах боломжтой.  УгтөхөөрөмжидХөдөлмөр, халамж үйлчилгээнийЕрөнхийгазрын www.limis.gov.mn, www.jobnet.mn систем буюу Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн сандбүртгэлтэй бүх мэдээлэл байршсанаараа онцлогтой.  Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавигдсан уг төхөөрөмж нь монгол хэл дээр тул иргэд хэрэглэхэд хялбар юм.

  • Отгонтуяа
  • 535
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313