Энэ онд Дорнод аймагт ХХААХҮЯамны Сайд, Аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 19,4 мянган га-д үр тариа, үүнээс 13,5 мянган га-д улаан буудай, 4.1 мянган га-д малын тэжээл, 4,0 мянган га-д тосны ургамал, 180 га-д төмс, 170 га-д хүнсний ногоо нийт 27,9 мянган га-д тариалалт хийнэ. Зургадугаар сарын 20-ны байдлаар аймгийн хэмжээнд нийтдээ 31,855 га-д тариалалт хийгээд байна. Үүний 20.530 га-д үр тариа, үүнээс 16480 га-д улаан буудай, 157.8 га-д төмс , хүнсний ногоо 100,8 га-д, малын тэжээл 5266 га-д, тосны ургамал 5800 га-д, бусад үр тариа 4050 га-д Үр тарианы тариалалт 100 хувь, төмс 87.6, хүнсний ногоо 59.3 хувьтай явна. Жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 25 аж ахуйн нэгж, хоршоо, 9 агро парк 737 өрхийн тариаланчид ажиллаж байна. Хаврын тариалалтад зориулан Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас 4 аж ахуйн нэгжид 466 тонн үрийн буудайг 30 хувийн, 6 аж ахуйн нэгжид 96,180 лирт шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо.