Цагдаагийн Ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна. Зургадугаар сарын 14-ны өдрөөс эхлэн гурван сарын турш үргэлжлэх арга хэмжээний хүрээнд аймгаас гарсан хатуу хучилттай болон шороон хучилттай замуудад Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн байцаагч нартай хамтарсан хяналтын байнгын постуудыг ажиллуулна. Аймгийн Авто тээврийн төвөөс Оюутан тээвэр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба хууль бус тээврийн хэрэгслүүдэд анхаарал тавьж ажиллахаар боллоо.