“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуул байна. Хөтөлбөр манай аймагт 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос эхлэн хэрэгжүүлж, 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1917 хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамрагджээ. Манай аймагт Гандент эмнэлэг Хэрлэн сумын 10 дугаар баг, БЭСҮ Хэрлэн сумын долдугаар баг , Супердэнт эмнэлэг Хэрлэн сумын есдүгээр баг , Фамили смайл Хэрлэн сумын есдүгээр багт байрлаж хүүхдүүдийг үнэ төлбөргүй шүдний эмчилгээнд хамруулж байна . Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний өвчлөлийг эрүүлжүүлсэн үзүүлэлтээрээ манай аймаг улсын хэмжээнд 3 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.