2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАХ ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН ЗАР

2019 оны 6-р сарын 10 өдөр
 \"\"
2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАХ ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН ЗАР

1. Төслийн ерөнхий ойлголт болон тендерийн цар хүрээ
1.1 Төслийн нэр:2019 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төсөл
1.2 Ерөнхий ойлголт болон тендерийн хамрах хүрээ: Энэ удаагийн тендерийн хамрах хүрээ нь 2019 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төслийн тендер. Хязгаарт тендерийн үнэ нь тус төслийн бүхий л шаардлагатай санхүүжилтийн үнэ байна (холбогдох бүх татвар багтсан байна).
1.3 Төсөл хэрэгжих газар: Монгол Улс, Дорнод аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19/21-р талбай.
1.4 Тендерийн хэсэг: Энэхүү тендерийн хэсгийг дараах хүснэгтээс харна уу.
2019 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төслийн тендерийн хэсгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
дугаарТендерийн нэрТөлөвлөж буй хөрөнгө оруулалт(ам.доллар)
1-р хэсэг19-р талбайн биологийн нөхөн сэргээлт50,000.00
2-р хэсэг21-р талбайн биологийн нөхөн сэргээлт24,000.00
3-р хэсэг19-р талбайн олборлолтын бүсийн ашиглагдахгүй замыг хагалах157,234.00
4-р хэсэг21-р талбайн урд буйр замын илүү замыг хагалах30,000.00
5-р хэсэг19-р талбайн олборлолтын бүс доторх замын тэмдэг, тэмдэглэгээ хийж, байршуулах40,000.00
6-р хэсэг21-р талбайн олборлолтын бүс доторх замын тэмдэг, тэмдэглэгээ хийж, байршуулах20,000.00
7-р хэсэг19-р талбайн кемпийн ариутгал10,000.00
8-р хэсэг21-р талбайн кемпийн ариутгал10,000.00
9-р хэсэг19-р талбайн гамшгийн эрсдэлийн үнэлгээ10,000.00
10-р хэсэг21-р талбайн гамшгийн эрсдэлийн үнэлгээ10,000.00
11-р хэсэг19-р талбайн олборлолтын бүс доторх замын өргөнийг хязгаарлах25,000.00
12-р хэсэг21-р талбайн олборлолтын бүсийн галын хамгаалалтын зурвас татах30,000.00

2. Тендерт оролцогчийн эрх зүйн байдлын талаарх шаардлага
2.1 Энэхүү төсөлд хамтрах хэлбэрээр оролцож болохгүй.
2.2 Тендерт оролцогч нь хүчин төгөлдөр Монгол улсын аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй (бүртгэлийн гэрчилгээтэй), Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэл нь тус тендерийн хэсгийн байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх. Хэрэв хуульд заасан тохиолдолд тендерт оролцогч нь тус тендерийн хэсгийн байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх.
2.3 Тендерт оролцогч нь хүчин төгөлдөр Монгол Улсын Татварын албанд бүртгүүлсэн гэрчилгээтэй байх (Эх хувийг нь өгөх ёстой).
2.4 Тус тендерийн үнийг ам.доллараар тооцсон байх ба тендерт оролцогч нь ам.долларын данстай байх.

3. Тендер зарлах баримт бичгийг авах
3.1 Тендерт оролцохыг хүсэгч нь 2019.06.10-2019.06.12-ны хооронд өдөр бүр үдээс өмнө 09:00-11:30-ийн хооронд, үдээс хойш 14:30-17:00 цагийн хооронд Монгол улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Royal Hotel-д ирж тендерийн бичиг баримтаа худалдаж авна.
3.2 Тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал:
3.2.1 Байгууллагийн хууль ёсны төлөөлөгч Тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал: Хуулийн этгээдийн иргэний үнэмлэхийн эх хувь (хуулийн этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тамга дарсан байна). Мөн хуулийн этгээд иргэний үнэмлэхээ үзүүлнэ.
3.2.2 Итгэмжлэлээр төлөөлөх төлөөлөгч тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал: Эрх олгосон итгэмжлэх бичгийн эх хувь (эрх олгосон итгэмжлэх бичгэн дээр хуулийн этгээдийн болон төлөөлөн оролцож буй хүний иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж тамга дарсан байна) авч ирэх ёстой. Мөнтөлөөлөн оролцож буй хүний иргэний үнэмлэхээ үзүүлнэ.
3.3 Тендерийн бичиг баримтын иж бүрдэл нэг бүрийн үнэ нь 100 ам.доллар байна. Худалдан авалтын дараа буцааж олгохгүй. (Тайлбар: Зөвхөн ам.доллараар, бэлнээр худалдаж авна.)

4.Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх
4.1 Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх хугацаа: 2019 оны 06 сарын 17 өдрийн 09:00 цагт, (Монголын цагаар) Хүргүүлэх газар: Монгол Улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Хэрлэн зочид буудал (Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх хугацаа эхлэх цаг 2019 оны 06 сарын 16 өдрийн 9:00 цаг)
4.2 Тендерийн бичиг баримтыг Монгол, Хятад хэлээр тус бүр үйлдэх ба агуулгын хувьд яг ижил байх ёстой.
4.3 Тендерт оролцогч нь тендерийн бичиг хүргүүлэх үедээ тендерийн баталгааны мөнгө болох 1000 ам.долларыг төлнө, төлбөрийг зөвхөн ам.доллараар бэлэн мөнгөөр хүлээн авна.
4.4 Хугацаа хэтрүүлэн материалаа хүргүүлсэн болон заасан газарт материалаа хүргүүлээгүй тохиолдолд Тендер зарлагч нь Тендерийн бичиг баримтыг хүлээн авахгүй.

5.Тендерийг нээх
Тендер нээх хугацаа:2019 оны 06 сарын 17 өдрийн 9:00 цагт (Монголын цагаар).
Тендер нээх байршил:Монгол Улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Хэрлэн зочид буудал
6. Тендерийн зарыг түгээх
Энэ удаагийн тендерийн зарыг Монгол Улсын Дорнод аймгийн “Дорнод телевиз” болон “www.dornodmedia.mn” веб сайт-р тус тус нийтлэнэ.

7. Холбоо барих
Тендер зарлагч байгууллага: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК
Холбоо барих хүн: Начин
Холбоо барих утасны дугаар: 99102523
Е-мэйл: hnaqin@petrochina.com.cn

  • Отгонтуяа
  • 1942
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313