Чойбалсан хот хоёрдугаар багаас урагш Хэрлэн голын модон гүүрийг ашиглалтад оруулах тухай иргэд санал хүсэлтээ илэрхийлжээ. Иргэдийн санал хүсэлтийг аймгийн Засаг дарга хүлээн авч гүүрийг яаралтай засварлан ашиглалтад оруулах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна. гүүрийг засварлах төсөв хөрөнгийг шуурхай шийдвэрлэнэ гэдгийг ч амалжээ. Мөн Зүүн цементэн гүүр буюу Ялалт гүүрний их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч ажлыг яаралтай эхлүүлж, хүн хүч, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгаж, хурдан хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болгосон байна.