СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ

2019 оны 5-р сарын 17 өдөр
 \"\"“Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгтэй “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Дорнод аймгийн ГБХЗХГ, Сүхбаатар аймгийн ГБХЗХГ-тай хамтран \"Нарны хүүхдүүд\" сурагч солилцоо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хоёр үе шаттай хэрэгжих уг төсөлд Дорнод Сүхбаатар аймгийн 20 сурагч хамрагдаж байна. Тэд долоо хоногийн хугацаанд дотуур байранд байрлан багаараа тухайн сум, сургуулийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай хамтран сургалт мэдээлэл хүмүүнлэг, нөлөөллийн үйл ажиллагаа, зохион байгуулж, хүүхэд олон нийтэд сайн үлгэр дуурайлал үзүүлэн харилцан туршлага солилцоно. Хөтөлбөрт Дорнод аймгийн таван сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар БДС-аас сурлага, урлаг, спортоор манлайлсан арав, арван сурагчийг сонгон хамруулжээ. Сурагчид аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, ёс заншил, түүх, өв соёлоос суралцан, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөн, бие биенээсээ суралцаж, туршлага судлах юм. Өмнө жилүүдэд Дорнод аймгийн сумдын ЕБС-ийн сурагчид сурагч солилцооны энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан энэ удаа Сүхбаатар аймагтай хамтран тус төслийг хэрэгжүүлж байна.
  • Отгонтуяа
  • 480
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313