“Тэмээ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 онд урамшуулалд хамрагдаагүй болон 2018 онд ботго бойжуулсан малчдад урамшуулал олгохоор аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Аймгийн хэмжээнд 2017 онд ботгоны урамшуулалд хамрагдаагүй 9 малчин, 2018 онд ботго бойжуулсан 382 малчин байна.