Малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд мал сүргийг угаавар, туулгалт, боловсруулалтанд хамруулах, малын хашаа хороо, өнгө бууцыг ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээг тавдугаар сарын нэгнээс эхлэн зохион байгуулахыг аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг дарга нарт даалгалаа. Захирамжаар малын шимэгчтэх өвчинд мэдрэмтгий малыг товлосон хугацаанд бүрэн хамруулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт малчдад үүрэг болгосон байна.