Манай аймгийн шилдэг тамирчин, спортын мастер А.Хатансайхан оюутны дэлхийн аваргад оролцох эрхтэй болжээ. Тэрээр өнгөрсөн онд самбо бөхийн залуучуудын улсын аварга, Азийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн юм.
А.Хатансайхан 2011 онд Цагаан-Овоо суманд суралцаж байхдаа биеийн тамирын багш Ж.Оргилсайханы удирдлага дор анх жүдо бөхөөр хичээллэж, аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан аж. Түүний дараа Зүүн бүсийн тэмцээнээс алтан медаль хүртсэнээр бөхийн спортод шимтжээ. Харин самбо бөхийн хувьд 2017 оноос хичээллэж эхэлсэн юм байна. Одоогоор тэр Батлан хамгаалах сургуулийн инженерийн ангид суралцдаг.
Оюутны дэлхийн аварга энэ оны 11 дүгээр сард болох юм. А.Хатансайхан самбо бөхийн холбооны багш Ж.Баярсайхан, гавьяат багш Г.Үүрцолмон нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна.