“Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа 2019” уул уурхайн салбарын ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН-ийг 04 дүгээр сарын 26-ны өдөр “EAST PALACE” цогцолборт зохион байгуулна. Зөвлөгөөнд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, холбогдох агентлаг, байгууллагууд, Дорнод аймгийн уул уурхай бүхий сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн ИНХ-ын дарга, сум багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд тус тус оролцоно.