Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг FLEX хөтөлбөрийн Зүүн аймгуудын сурагчдын сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон. Уг шалгаруулалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын 9-11 дүгээр ангийн сурагчид оролцож Дорнод аймгаас 8 дугаар сургуулийн сурагч З.Хүслэн шалгарч Америкийн Нэгдсэн Улсад хичээлийн нэг жил ахлах сургуульд суралцахаар болсон байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөхөөр зорьж буй тал нутгийн хүү Танд баяр хүргэж, амжилт хүсье. /эх сурвалж:БСУГазар/ 2019-04-10