МАНАЙ АЙМАГТ ГАДААДЫН 726 ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА

2019 оны 3-р сарын 15 өдөр

\"\"

Манай аймагт гадаадын зургаан улсын 726 иргэн оршин сууж байна. Тэдний 615 нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 23 нь хөрөнгө оруулагчаар, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон 18 хүн амьдарч байна. Мөн гадаадын 18 оюутан Дорнод их сургуульд суралцаж байгаа аж.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэн байгаа бөгөөд газрын тос, уул уурхайн салбарт ажилладаг. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны чиглэлээр 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бол албан хэргээр оршин сууж байгаа гадаадын 12 иргэний хувьд олон улсын Койка, Жайка, Энхтайвны корпусын шугамаар ирсэн хүмүүс байгааг Зүүн бүс дэхь гадаадын иргэний харьяатын албанаас мэдээллээ.

  • Отгонтуяа
  • 588
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313