Аймгийн Улаанзагалмайн хороо “Чанарын удирдлагын тогтолцоо”-г хэрэгжүүлнэ

2019 оны 3-р сарын 4 өдөр

\"\"

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохионо. Аймгийн Улаанзагалмайн хороо түүхт ойгоо тохиолдуулан “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандарт”-г нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус хамт олон өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа 92 хувиар үнэлүүлээд байгаа юм.

Өнгөрөгч 2018 онд Дорнод аймгийн Улаан загалмайн хороо нь эгнээндээ 7964 гишүүн, 119 сайн дурын идэвхтнийг нэгтгэн, хүний амь нас аврах, эрүүл мэндийг дэмжих, донорын хөдөлгөөнийг сурталчлах, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, туслалцаа үзүүлэх, хүнлэг энэрэнгүй ёс, эвсэг найрсаг тусч харилцааг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх, үйл ажиллагааныхаа агуулга чанарыг сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэн үр бүтээлтэй ажиллан давхардсан тоогоор нийт 112,523 хүнд мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, 41,2 сая төгрөгийн бодит тусламж дэмжлэгийг 6989 хүнд хүргэн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллажээ
  • Отгонтуяа
  • 582
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313