Хагалгааны вакум тасагтай болов

2019 оны 3-р сарын 4 өдөр

\"\"

БОЭТ дэлхийн жишигт нийцсэн хагалгааны вакум тасагтай боллоо. Хагалгааны вакум тасагтай болсноор мэс заслын ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангаж, хагалгааны дараах хүндрэл, эрсдлээс сэргийлэх чухал ач холбогдолтой.

Монголд нэвтрээд удаагүй байгаа хагалгааны вакум технологи нь төрийн мэдлийн 4 эмнэлгээс гадна Дархан-Уул аймаг дахь хувийн хэвшлийн нэг эмнэлэгт нэвтрээд байгаа аж. Харин манай БОЭТ дээрх технологийг нэвтрүүлсэн орон нутаг дахь анхны төрийн мэдлийн эмнэлэг болж байна. Манай аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийнхан өнгөрсөн онд “Шинэ санаачилга, инновацийг хэрэгжүүлэгч хамт олон”-оор шалгарч байсан бол энэ удаад хуримтлуулсан туршлага, мэдлэгээ бэхжүүлж, ахиж дэвших боломжтой боллоо гэж БОЭТ-ийн ажилтнууд үзэж байна.

Энэхүү тасгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

  • Отгонтуяа
  • 516
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313