Ой хээрийн түймэр 60 гаруй хувиар буурчээ

2019 оны 2-р сарын 19 өдөр

\"\"

Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар ой хээрийн түймрийн гаралт 66.5 хувь буурсан тухай Зүүн бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Аймаг, орон нутгаас гал түймэртэй тэмцэх ажилд анхаарал хандуулж, шат дараатай ажлууд хийсний үр дүнд ойрын жилүүдэд ой хээрийн түймрийн гаралт буурч байна гэж үзэж байгаа юм. Тухайлбал, 2016 онд 41 удаагийн ой хээрийн түймэр гарч байсан бол 2017 онд 35, 2018 онд 12 болж буурчээ.

Манай аймгийн хувьд энэ өвөл хур тунадас багатай цасгүй өвөлжсөнөөс хуурайшилт их байгаа.Он гарсаар хээрийн түймрийн анхны дуудлага энэ сарын 11-ний өдөр бүртгэгдэж, ОБГ-ын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу шуурхай ажиллаж галыг унтраажээ. Аймгийн төвөөс 18-км.т Хэрлэн сумын 8-р багийн нутаг дэвсгэрт МАК-ийн уурхайн зүүн хойно түймэр гарсаны шалтгаан нөхцлийг одоогоор судалж байна

  • Отгонтуяа
  • 467
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313