Сонгон шалгаруулалтын дугаар: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 2027 оны харуул хамгаалалтын үйлчилгээний төсөл (Тосон-Уул XIX) 2027MGAB001-1, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 2027 оны харуул хамгаалалтын үйлчилгээний төсөл (Тамсаг XXI ) 2027MGAB001-2
1. Сонгон шалгаруулалтын нөхцөл: Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйлдвэрийн баазын 2027 оны харуул хамгаалалтын ажил үйлчилгээний(Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай) төсөл нь ажлын төлөвлөгөө, төсөвт тусгагдсан ба санхүүжилт нь шийдвэрлэгдсэн тул сонгон шалгаруулалт зарлах нөхцөл бүрдсэн болно.
2. Төслийн тойм байдал болон сонгон шалгаруулалтын хамрах хүрээ
Төслийн нэр: Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тамсагийн төсөл нь 2 талбайтай бөгөөд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн (удирдлагын төв багтана) үйлдвэрийн баазын олон нийт, нийгмийн аюулгүй байдал болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ ажилчид, тоног төхөөрөмж, обьектуудын аюулгүй байдлыг хангана.
Төлөвлөсөн хөрөнгө оруулалт: 231,600 ам.доллар.
Сонгон шалгаруулалтын хамрах хүрээ
Сонгон шалгаруулалтын хамрах хүрээ: 2027 онд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд "цогц" үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд тус бүр 1 сонгон шалгаруулалтын багц гаргасан. Үүнд Тосон-Уул XIX нь нэгдүгээр багц, Тамсаг XXI талбай нь хоёрдугаар багц болно. Үйлдвэрийн баазууд дээр шилдэг нэг гүйцэтгэгчийг харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцахаар сонгох ба гүйцэтгэгчийг шаардлага хангасан бүх сонгон шалгаруулалтанд оролцогчдыг сонгон шалгаруулалтанд шалгарсан нэр дэвшигч гэж санал болгох ба хэрэв жагсаалтын эхний харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компани сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах аргагүй болсон бол жагсаалтын хоёрдугаар байрны нэр дэвшигчийг нэмэлтээр сонгоно. Хэрэв хоёрдугаар нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй бол жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг дарааллаар нь сонгоно.
Жагсаалтын эхний байрт эрэмбэлэгдсэн оролцогч сонгон шалгаруулалтын эрхээс татгалзсан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг хэрэгжүүлэх боломжгүй, эсвэл сонгон шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон, улмаар сонгон шалгаруулалтын нөхцлийг хангаагүй бол сонгон шалгаруулалт зарлаж буй тал түүний сонгон шалгаруулалтанд шалгарах эрхийг цуцалж, шалгарах эрхийг нь ухрааж жагсаах болно.
Үндсэн ажил үйлчилгээний агуулга: Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай: Нэгдүгээрт харуул хамгаалалтын ажилтныг заасан обьектод томилж ажиллуулах (үйлдвэрийн баазын 2 орц гарц хаалга, нэгдсэн байгууламжийн орц гарц, нэгдсэн байгууламжийн ачилтын хэсгийн орц гарц, удирдлагын төвийн орц гарц зэрэг багтах ба мөн ажлын талбар дээрх бодит нөхцөл байдлыг үндэслэж А талаас харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх цэгийг тухай бүрт зохицуулж ажилуулах үүрэг өгөх, харуул хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлэх, хасах эрхтэй байна)
Обьект бүрт 24 цагийн турш тасралтгүй харгалзан ажиллах ээлжийн харуул хамгаалалтын ажилтантай байх ба обьектын дотор эргүүл хийх болон тогтмол цагт гадаах эргүүл үзлэгийг хийх үүрэгтэй ажиллана. Хоёрдугаарт, А талаас өгсөн түр шаардлагын дагуу үйлдвэрийн баазын цагдаатай хамтран газрын тосны тээврийн замаар зорчиж орж гарах хүмүүс болон тээврийн хэрэгслийг шалгах, газрын тосны талбайгаас боомт хүртэлх замд хууль бус хаалт, саад байгаа бол арилгаж замын хөдөлгөөний хэвийн байдлыг хангана. Гуравдугаарт, Б талаас томилж ажиллаж байгаа харуул хамгаалалтын ажилтнууд А талын бүх харуул хамгаалалтын цэгийн удирдлагын ажлын төлөвлөгөөний дагуу зохицуулалтыг дагаж мөрдөж ажиллана. Дөрөвдүгээрт, харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх шардлагатай хэрэг явдал гарсан тохиолдолд (Жишээ нь: ТББ-ын ажилтнууд асуудал үүсгэх, зодоон цохионы хэрэг гарах, хулгайн хэрэг гарах зэрэг) ажилтнууд хэрэг явдал гарсан газарт цаг алдалгүй ирж, цагдаатай холбоо барихаас эхлээд үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авах үүрэгтэй байна.
Багцын хуваарилалт: Сонгон шалгаруулалтын багц нэг: Тосон-Уул XIX талбай тооцоолсон дүн: 115,800 ам.доллар; Сонгон шалгаруулалтын багц хоёр:Тамсаг XXI талбай тооцоолсон дүн: 115,800 ам.доллар;
3. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэгт тавих шаардлага
3.1 Энэхүү төсөлд хамтарсан байдлаар сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй
Тендерт оролцогч нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (улсын бүртгэлийн гэрчилгээ)-тэй байна.Холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийн хуулбарыг ирүүлнэ. Хэрэв гэрчилгээ, зөвшөөрөл нь Монгол эсвэл Англи хэл дээр байгаа бол үнэлгээний хороонд үнэлгээ хийхэд дөхөм болгох үүднээс Хятад хэл дээрх орчуулгыг хавсаргах нь ёстой . Хятад хэл дээрх орчуулгыг хавсаргаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд үнэлгээний хороо тендерт оролцогчоос тодруулга шаардаж болно.
3.2 Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй хүчин төгөлдөр татварын гэрчилгээтэй байна (нотариатаар батлуулсан хувийг үлдээж хадгалуулна).
3.3 Энэхүү төсөл нь ам.доллараар төлбөр тооцоог хийх тул сонгон шалгаруулалтанд оролцогч нь ам.долларын данстай байна. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг өгөх ба хэрэв баримт бичиг нь монгол эсвэл англи хэл дээр байвал хятад хэл рүү орчуулсан байх шаардлагатай.
3.4 Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий үйл ажиллагааны гэрчилгээтэй байна. Жич: Холбогдох гэрчилгээний хуулбарыг өгнө. Хэрэв баримт бичиг нь монгол эсвэл англи хэл дээр байвал хятад хэл рүү орчуулсан байх шаардлагатай.
4. Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах
4.1 Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй этгээд нь 2026 оны 11 сарын 23-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд өдөр бүр үдээс өмнө 08:00-12:00 цаг хүртэл, үдээс хойш 14:00-17:00 цаг хүртэлх хугацаанд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Дорнод аймгийнтөлөөлөгчийн газраас материалыг худалдаж авна.
4.2 Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авахдаа авч ирэх материал:
4.2.1 Аж ахуйн нэгжийн хуулийн этгээд баримт бичиг авахдаа авч ирэх материал: хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх эх хувиараа байна.
4.2.2 Итгэмжлэгдсэн төлөөлөгч баримт бичиг авахдаа авч ирэх материал: Хуулийн этгээдийн гаргасан итгэмжлэл эх хувиараа байна (хууль ёсны төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар болон тамга дарсан хувийг хавсаргах). Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийг үзүүлэх.
4.3 Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг зарах үнэ: Сонгон шалгаруулалтын бичиг баримтны хувь тус бүрийн үнэ 100 ам.доллар (флаш авч ирэх) ба бичиг баримтыг худалдсаны дараа буцаан олгохгүй (зөвхөн бэлэн доллар хүлээн авна).
4.4 Энэхүү сонгон шалгаруулалтын баримт бичиг нь Хятад, Монгол хоёр хэл дээр байх ба Хятад, Монгол хэлний агуулгын хооронд аливаа зөрүүтэй байдал гарсан тохиолдолд Хятад хувилбарыг баримтална.
5. Сонгон шалгаруулалтад оролцох бичиг баримтыг хүлээлгэн өгөх болон сонгон шалгаруулалтыг нээх
5.1 Сонгон шалгаруулалтад оролцох бичиг баримтыг хүлээлгэн өгөх хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08:00 цагаас 2026 оны 12 сарын 04-ны өдрийн 12:00 цаг (Монголын цагаар) хүртэл байна.
5.2 Сонгон шалгаруулалтыг нээх хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 12:00 цаг байна.
Тендерийн баримт бичгийг Хятад хэл дээр 1 хувь хэвлэмэл, Монгол хэл дээр 1 хувь хэвлэмэл, мөн Хятад-Монгол хэлээр 1 хувь цахим хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр тендерийн баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн тендерт оролцогч нь энэ удаагийн тендерийн үнэлгээнд оролцох боломжгүй болно. Үүнээс үүдэн гарах аливаа үр дагаврыг тендерт оролцогч өөрөө хариуцах бөгөөд “Петрочайна Дачин Тамсаг” компани нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
5.3 Сонгон шалгаруулалтанд оролцох болон нээлт хийх газар: Дорнод аймаг, Тамсагийн сав газарт байрлах Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйлдвэрийн баазын Удирдлагын төвийн хурлын өрөө. Сонгон шалгаруулалтанд оролцох бүх төлөөлөгчдийг нээлтийн ёслолд оролцохыг урьж байна.
5.4 Сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг Хятад, Монгол хэлээр үйлдэнэ.
5.5 Хугацаа хоцорч ирүүлсэн болон заасан газарт ирүүлээгүй сонгон шалгаруулалтын бичиг баримтыг тендер зарлагч тал хүлээн авахгүй.
6. Зарыг түгээх хэрэгсэл
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг Dornodmedia.mn сайтанд нийтлэнэ.
Холбоо барих хэлбэр
Сонгон шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК
7. Холбоо барих хүн: Э.Болортуяа
8. Холбоо барих утас: 00976-80086992
И-мэйл хаяг: datamodtg@gmail.com
DORNODMEDIA.MN