Арваннэгдүгээр сарын 17-нд АПЕК-ийн Бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт Шэньжэнь хотын Чяньхай Олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ. Уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 эдийн засгийн болон Их Британи, Франц, Герман зэрэг бүс нутгийн бус 13 эдийн засгийн улс төр, бизнесийн салбарын нийт 2000 гаруй төлөөлөгч оролцов.
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн дээд хэмжээний уулзалт "Хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж, ирээдүйд хамтдаа хожих нь" сэдвийн дор болж байгаа бөгөөд АПЕК-ийн удирдагчдын уулзалтын долоо хоногийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга бөгөөд дээд хэмжээний уулзалтын дарга Рэнь Хунбинь мэндчилгээ дэвшүүлэхдээ талууд харилцан яриа, санал солилцоогоор дамжуулан нийтлэг ойлголтоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг хамтран байгуулах, дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад оролцогчид Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж, харилцан холболт, хиймэл оюун ухаан, тогтвортой хөгжил, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах, дижитал эдийн засаг, Гуандун-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн хөгжил, мөн дижитал болон ногоон шилжилт зэрэг асуудлаар гүнзгий санал солилцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийг хамтдаа хэлэлцлээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN