11 дүгээр сарын 13-нд Хятад, АНУ цахим хурлын хэлбэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн зөвлөлдөх механизмын хүрээнд Худалдааны зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгууллаа. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар хүрсэн чухал нийтлэг ойлголтуудыг удирдлага болгон, өмнөх шатны худалдаа, эдийн засгийн зөвлөлдөх уулзалтуудаар тохиролцсон үр дүнг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд гаалийн татвар, “30 тэрбум ам.долларыг 30 тэрбум ам.доллартай тэнцүүлэх” харилцан адил бууруулах тарифын зохицуулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа болон хоёр талын анхаарал хандуулж буй бусад асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлчээр санал солилцов.
Хоёр тал Худалдааны зөвлөлөөр дамжуулан харилцаа холбоогоо цаашид бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан анхаарал хандуулж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарган, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тасралтгүй нэмэгдүүлж, санал зөрөлдөөнтэй асуудлуудын хүрээг хумих замаар харилцан хүндэтгэл, шударга ёс, тэгш байдлыг үндэс болгосон Хятад, АНУ-ын бүтээлч, стратегийн тогтвортой харилцааг цогцлон байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN