

Өнгөрсөн 2017 онд тус аймагт 1874 хүүхэд мэндэлсний 50.5 хувь нь хүү байжээ. Оны сүүлийн 14 хоног төрөх тасаг их ачаалалтай ажиллав. Тухайлбал, 12 дугаар сарын 28-нд 9 хүүхэд, 29-нд 11 хүүхэд мэндэлж, төрөхийн хэд хэдэн хүндрэл гарсныг эсэн мэнд төрүүлсэн байна. Дорнод аймгийн БОЭТ сүүлийн 5 жил эхийн эндэгдэлгүй, амжилттай ажиллаж байгаа төдийгүй 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулаад байгаа юм.