Арваннэгдүгээр сарын 11-нд Хятадын Төв Радио Телевизийн CGTN, Жинань их сургууль, Хятадын Үндэсний инновац, хөгжлийн стратегийн судалгааны холбоо хамтран зохион байгуулсан “Ази, Номхон далайн залуучуудын үйл ажиллагаа: Ази, Номхон далайн ирээдүйг бүтээх нь” дэлхийн их сургуулийн оюутны хиймэл оюун ухааны инновац, бүтээлийн үзэсгэлэн Жинань их сургуульд нээгдэв.
APEC-ийн “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг бүтээж, хамтын хөгжил цэцэглэллийг ахиулах нь” сэдэвтэй нягт уялдсан энэхүү арга хэмжээ нь APEC-ийн 33 дахь удаагийн удирдагчдын албан бус уулзалтын өмнөхөн Ази, Номхон далайн залуучуудын хооронд үндэстэн дамнасан урлагийн солилцоо, оюуны харилцан яриа өрнүүлэх тавцанг бүрдүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүс нутгийн их сургуулиудаас инновацын бүтээлүүдийг өргөнөөр сонгон авч, нийт 252 хиймэл оюун ухааны бүтээл хүлээн авсан байна. Эдгээр бүтээл нь Бруней, Чили, БНХАУ, Индонез, БНСУ, Малайз, Перу, Орос, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг APEC-ийн 11 эдийн засаг, 17 их сургуулийн оюутнуудын бүтээлч хүчин чармайлтыг илэрхийлжээ.
Зохион байгуулах хорооны нарийн шалгаруулалтын дагуу 22 шилдэг бүтээлийг CGTN-ийн олон хэлний платформоор цацаж, арванхоёрдугаар сард болох 10 дахь удаагийн “Хятадыг ойлгох нь” олон улсын бага хурал (Гуанжөү хот)-д танилцуулах болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN