ХБХСЗТ-ийн үйл ажиллагааг дэмжиж, сэргээн засах төхөөрөмж хандивлав

2026 оны 11-р сарын 11 өдөр

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн байгуулагдсаны 7 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрийн доор хүн төрөлхтний хайрыг түгээе” хандивын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 9-нд боллоо. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ тус төвд залгиурын булчингийн нөхөн сэргээх эмчилгээний төхөөрөмж хандивлаж, тархины саажилттай хүүхдийг асран хамгаалах гарын авлага номыг 500 ширхэг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Цао Ли арга хэмжээний үеэр хэлэхдээ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус төвийн үйл ажиллагаанд үргэлж анхаарал тавьж, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үйлсийг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийсээр ирсэн юм. 2025 онд Элчин сайдын яам тус төвийн эмнэлгийн ажилтнуудыг БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод урьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах технологийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр бид тус төв байгуулагдсаны 7 жилийн ойд зориулан хандив, тусламж үзүүлж байна. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй зохиолч хатагтай Отгонтуяатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өсөж торних тухай өгүүлсэн үлгэрийн номыг авчирлаа. Эдгээр нь хүүхдүүдэд амьдралын итгэл найдвараа бэхжүүлж, хурдан эдгэрч, эрүүл саруул өсөж торниход нь тусална гэж найдаж байна гэжээ.

Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, хатагтай Г.Саран арга хэмжээний үеэр хэлэхдээ, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан тус төвийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам онцгойлон анхаарч, хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Тус төв байгуулагдсанаас хойш долоон жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж, хүүхдүүд болон тэдний гэр бүлийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсныг онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсны дээр өнгөрсөн жил эмнэлзүйн ур чадварын сургалтын өрөөг шинээр тохижуулж, хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү жил бүр үнэтэй хувь нэмэр оруулж, тусламж дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Ёслолын үеэр Цао Ли, Хишигбаяр нар хандивын гэрээнд гарын үсэг зурж, эмчилгээний төхөөрөмж, “Тархины саажилттай хүүхдийг асран хамгаалах гарын авлага”, хүүхдийн үлгэрийн зурагт номуудыг хүлээлгэн өглөө.

Эх сурвалж:  https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313