Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагад илүү олон улс нэгдэхийг хүсэж байна

2026 оны 11-р сарын 10 өдөр

11-р сарын 9-нд Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сурвалжлагч: 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны 25 дахь чуулганаар “Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай хэлэлцээрийг” батлахаар шийдсэн. Хэвлэлийн төлөөлөгч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу? гэж асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ, өнгөрсөн оны 7-р сард болсон 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал, дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын өндөр түвшний уулзалтын үеэр Дарга Ши Жиньпин Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага байгуулсныг зарлажээ. Энэхүү санаачилга нь Олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй хариу тусгалыг хүлээж, 38 улс үүсгэн байгуулагч гишүүн болсон юм.
Бид хиймэл оюун ухааны хөгжлийг ашигтай, хүртээмжтэй байдлаар дэмжих, дэлхийн шударга, тэгш эрхтэй хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоог бий болгохын тулд дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагад илүү олон улс нэгдэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313