Ши Жиньпин Болгарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Йотовад баяр хүргэлээ

2026 оны 11-р сарын 9 өдөр

11 дүгээр сарын 6-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Илиана Йотовад баяр хүргэсэн цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Болгар улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон дэлхийн хоёр дахь орон юм. Харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожих нь хоёр орны харилцааны гол онцлог юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон түвшин, салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, стратегийн түншлэлийн харилцааны агуулга улам баяжиж байна. Би Хятад, Болгарын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Ерөнхийлөгч Йотоватай хамтран хоёр орныг тус тусын хөгжил, сэргэн мандалтын замд гар нийлэн урагшлахад чиглүүлж, илүү идэвхтэй, ажил хэрэгч, эрч хүчтэй хоёр талын харилцааг хөгжүүлэн, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүргэхийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313