11 дүгээр сарын 3-нд Хятадын Төв Радио телевизийн “CPOPwave: Хятадын тренд IP-ийн дэлхийн яриа хэлэлцээ” арга хэмжээ Жэжян мужийн Үжэньд боллоо. 2026 оны Дэлхийн интернэтийн бага хурлын Үжэнь дээд хэмжээний уулзалтын албан ёсны хөтөлбөрт багтсан тус арга хэмжээгээр Хятадын тренд соёлын оюуны өмчид суурилсан бүтээл, брэндүүдийн олон улсын хөгжлийн талаар санал солилцож, “CPOPwave: Хятадын тренд IP-ийн олон улсын зах зээлд гарах хөгжлийн судалгааны тайлан”-г танилцууллаа.
Хятадын Төв Радио телевизийн Редакцын зөвлөлийн гишүүн Пэн Жяньмин хэлэхдээ, тус байгууллага хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг ашиглан Хятадын тренд IP-ийг олон улсын зах зээлд гаргахаас гадна гадаадын хэрэглэгчдийн соёлын хэрэглээ, амьдралд илүү гүн нэвтрүүлэхийг зорьж байна гэв. Оролцогчид технологийн инновац болон нээлттэй хамтын ажиллагаа нь Хятадын соёлын IP-ийн олон улсын нөлөөг улам нэмэгдүүлнэ гэж үзжээ. Судалгааны тайланд “Нэжа 2: Чөтгөрийн хүү далайг донсолгосон нь”, “Гэншин Импакт”, “Эгэл хүний бясалгалын зам” зэрэг анимэйшн болон тоглоомын салбарын төлөөлөл болсон 11 IP-ийг авч үзжээ. Соёл, технологийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх, IP бүтээлийг тухайн орны зах зээлийн онцлогт нийцүүлэх, олон улсын хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь Хятадын тренд IP-ийн гадаад зах зээлд гарах гол чиг хандлага болж байгааг тайланд онцолсон байна.
Арга хэмжээний үеэр оролцогчид IP-ийн инновац, хиймэл оюун ухааны хэрэглээ, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хэлэлцэв. Мөн 11 дүгээр сарын 2-ноос 8-ны өдрүүдэд Үжэнь болон Пүюань хотуудад CPOPwave-ийн жилийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, тренд соёл, аялал жуулчлал болон соёлын хэрэглээний уялдаа холбоог хөгжүүлэхэд түлхэц өгч байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN