Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмждэг “Орон нутгийн цог хөгжил-түншлэл” төсөл манай аймагт хэрэгжихээр боллоо. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийг Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Харин манай аймаг уг төсөл хэрэгжиж буй тав дахь аймаг.
Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил түншлэлийнзөвлөл” байгуулагдана. Уг зөвлөлд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид,хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтаж, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх ёстой юм.