“Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” дэлхийн яриа хэлэлцээний Америк дахь тусгай арга хэмжээ Вашингтонд боллоо

2026 оны 11-р сарын 5 өдөр

Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 2-нд Хятадын Төв Радио Телевиз болон БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” дэлхийн яриа хэлэлцээний Америк дахь тусгай арга хэмжээ Вашингтонд боллоо. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн цахимаар мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн үндсэн илтгэл тавив. Америкийн нийгмийн олон салбарын 100 орчим төлөөлөгч Хятадын төрийн засаглалын туршлага, Хятадын хөгжил дэлхий дахинд оруулж буй хувь нэмэр зэрэг сэдвээр санал солилцлоо. Ийнхүү дэлхийн яриа хэлэлцээний цуврал арга хэмжээ албан ёсоор эхэлжээ.

Шэнь Хайшюн хэлэхдээ, өнөөгийн Хятадыг ойлгохын тулд ХКН-ыг ойлгох шаардлагатай. ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны V бүгд хурлаар намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулах талаар шийдвэр гаргасан. Хятадын Төв Радио Телевиз ХКН-ын түүх, үйл ажиллагааг улам сайн таниулж, төрийн засаглалын туршлагаа хуваалцан, харилцан суралцах платформ бүрдүүлж, олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлнэ гэжээ.

Ше Фэн хэлэхдээ, Хятадын үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь ХКН болон намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах явдал юм. Хятад улс улам сайн хөгжих нь дэлхий дахинд ч ашиг тустай. Энэ оны есдүгээр сард Ши Жиньпин дарга Америкт төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг бий болгох талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын харилцааны хөгжилд стратегийн шинэ чиглэл өгсөн гэж онцоллоо.

Америкийн Кунь сангийн тэргүүн Роберт Лоуренс Кунь хэлэхдээ, ХКН сахилга бат, засаглалаа бүх талаар чанд сахиулж, засаглалын чадавхаа дээшлүүлж байгаа нь өөрчлөлт, нээлттэй бодлого болон Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад баталгаа болж байна гэв. Харин Хятадын ард түмний анд Сайкос Хятад, Америкийн иргэд хоорондын солилцоог бэхжүүлж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дэлхий нийтийн сорилтыг хамтран даван туулахыг уриалжээ.

Оролцогчид мөн Хятад маягийн орчин үеийн шинэчлэл, ногоон эрчим хүчний шилжилт, залуучуудын солилцоо зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” дэлхийн яриа хэлэлцээний цуврал арга хэмжээг ойрын хугацаанд Европ, Африк, Ойрх Дорнод, Латин Америкийн олон оронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 28
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313