Хятад улс хүнтэй сар судлах хөтөлбөртөө шинэ төсөл хэрэгжүүлнэ

2026 оны 11-р сарын 2 өдөр

Аравдугаар сарын 31-нд Сансрын нисэгчтэй нислэгийн эрдэм шинжилгээний VII бага хурал нээгдлээ. Хурлын үеэр мэдээлснээр, Хятадын хүнтэй сар судлах хөтөлбөрийн хүрээнд хоёр удаа пуужин хөөргөж, сансрын хөлгүүдийг Сарыг тойрох тойрог замд уулзуулан залгах төслийг сонгосон бөгөөд саран дээр буух үе шатны судалгаа, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

Хятадын Сансрын нисэгчтэй нислэгийн хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч, Сар судлах хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Ван Шян танилцуулахдаа, уг төслийн дагуу хоёр пуужингаар “Ланьюе” саран дээр буух төхөөрөмж болон “Мэнжөү” хүнтэй сансрын хөлгийг тус тус Дэлхийгээс Сар руу шилжих тойрог замд оруулна. Улмаар хоёр төхөөрөмж Сарыг тойрох тойрог замд уулзан залгагдаж, сансрын нисэгчид “Мэнжөү” хөлгөөс “Ланьюе” төхөөрөмжид шилжин сууж, саран дээр буун шинжлэх ухааны судалгаа хийнэ.

Ван Шяны хэлснээр, энэхүү төсөл нь Хятадын өнөөгийн технологийн чадавхад нийцэх бөгөөд сансрын хөлөг болон буух төхөөрөмжийг тус тусад нь хөгжүүлж, стандартчилахад тустай юм. Хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн загварчлал, системийн туршилтаар дамжуулан Дэлхийгээс 380 мянга орчим километрийн зайд орших Сарыг тойрох тойрог замд хоёр төхөөрөмжийг өндөр нарийвчлалтай залгах нөхцөлийг бүрдүүлнэ.

Одоогоор “Чанжэн-10” зөөгч пуужин, “Мэнжөү” сансрын хөлөг, “Ланьюе” буух төхөөрөмж зэрэг үндсэн тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэлийн ажил амжилттай үргэлжилж байна. Сансрын хөлгийн ослын үед аврах систем, буух төхөөрөмжийн газардах болон хөөрөх ажиллагаа, пуужингийн нам өндрийн туршилт зэрэг томоохон сорилтуудыг хийж дуусгажээ. Мөн Хятад улс анх удаа пуужинг агаар мандалд дахин оруулж, буцаан татан авах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Цаашид төлөвлөгөөний дагуу “Чанжэн-10” пуужин, “Мэнжөү” сансрын хөлөг болон “Ланьюе” буух төхөөрөмжийн анхны нислэгүүдийг хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 43
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313