Хятадын олон улсын импортын 9 дэх экспогийн үзэсгэлэнгийн талбайн тохижилтын ажил эхэллээ
Хятадын олон улсын импортын 9 дэх экспо 11-р сарын 5-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотод болно. Өнөөдөр буюу 10-р сарын 27-нд тус экспогийн үзэсгэлэнгийн талбайн угсралтын ажил албан ёсоор эхэллээ. Шанхай хотын цагдаагийн байгууллага экспогийн бэлтгэл ажлыг хангах үеийн хамгаалалтын арга хэмжээг мөн эхлүүлж, замын хөдөлгөөний зохион байгуулалт болон зорчих нөхцөлийг сайжруулан, бэлтгэл ажлыг хэвийн, эмх цэгцтэй явуулахад дэмжлэг үзүүлж байна.
Шанхайн гаалийн байгууллага “Экспо руу шууд хүргэх” бодлогыг хэрэгжүүлж, үзэсгэлэнд тавигдах бараа бүтээгдэхүүнийг гаалийн баталгаат агуулахаас шууд үзэсгэлэнгийн талбайд хүргэж байна. Ингэснээр хамгийн хурдандаа 35 минутын дотор хүргэх боломжтой болжээ.
Үзэсгэлэнгийн танхимд угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.Энэ жил хязгаарлалттай дэглэмийн хугацааг оновчтой богиносгож, үзэсгэлэнгийн талбайг бэлтгэх цагийг уртасгаснаар оролцогчид талбайд эрт нэвтэрч, угсралтын ажлаа хийх боломж бүрджээ. Угсралтын үеэр танхим дотор хүн болон материалын хөдөлгөөн ихэсдэг тул цагдаагийн байгууллага эргүүлийн давтамжийг нэмэгдүүлж, үзэсгэлэнгийн танхимын аюулгүй байдал, эмх цэгцийг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN