Бүх Хятадын олон ангит киноны чуулган

2026 оны 10-р сарын 28 өдөр

10 дугаар сарын 18-нд CMG-ийн Бүх Хятадын богино, дунд хэмжээний олон ангит киноны чуулган Шанхай хотын Пүдүн шинэ дүүрэгт боллоо. Чуулганы үеэр сэдэв, төрөл жанраараа баялаг, чанартай олон бүтээлийг танилцуулж, олон платформын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар бодит амьдралаас сэдэвлэсэн шилдэг бүтээлүүдийг туурвихад дэмжлэг үзүүлэв. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Хятадын Төв радио, телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн уг арга хэмжээнд оролцож, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улс төрийн газрын дарга Жя Лижюнь, Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Жао Жямин, Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Пүдүн шинэ дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жэн, Хятадын Инженерийн академийн академич Тань Жяньрүн зэрэг албаны хүмүүстэй хамтран “CMG-ийн Бүх Хятадын богино, дунд хэмжээний олон ангит киноны шилдэг бүтээлийг хамтран туурвих төлөвлөгөө”-г албан ёсоор эхлүүллээ. Хятадын Төв радио, телевизийн Шанхай дахь төв болон Шанхай хотын Пүдүн шинэ дүүргийн захиргаа стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний дагуу талууд томоохон сэдэвт мэдээлэл, сурвалжилга бэлтгэх, брэнд арга хэмжээг хамтран зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн инновацын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, кино, телевизийн бүтээлийг хамтран туурвих зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй, гүнзгий хамтран ажиллаж, чанартай бүтээл туурвих үйл ажиллагааг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан ахиулах юм.Арга хэмжээний үеэр “Би бол гайхамшиг — Хятадын Төв радио, телевизийн инновац, бүтээлч богино, дунд хэмжээний олон ангит кино бүтээх чуулган”-ы үе шатны үр дүнг танилцууллаа. АПЕК-ийн сэдэвт шалгарсан бүтээлүүдийг хөгжүүлэн бүтээх төлөвлөгөөг эхлүүлж, “Эргэлтийн чингэлэг” бүтээлийг эхний ээлжид хөгжүүлэхээр сонгожээ. Мөн “Үзэсгэлэнт Аньхүй, дэлхийн зочдыг угтъя — Аньхүй мужийн соёл, аялал жуулчлалын сэдэвт богино, дунд хэмжээний олон ангит киноны зохиол шалгаруулах арга хэмжээ”-ний хүрээнд дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийг оролцохыг урьж, Аньхүй нутгийн байгаль, соёлын өвөрмөц онцлог болон хүмүүсийн амьдралын түүхийг дэлгэцийн бүтээлээр харуулахыг зорьж байна. Түүнчлэн салбарын мэргэжилтнүүд “Богино, дунд хэмжээний олон ангит киноны хөгжлийн түлхүүр үгс” сэдвээр санал бодлоо хуваалцаж, сүүлийн жилүүдийн салбарын хөгжил болон уран бүтээлийн агуулгын талаар дүн шинжилгээ хийлээ

. Эх сурвалж:  https://mongol.cri.cn, 
 Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313