Бээжингээс хөдлөх тансаг зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут

2026 оны 10-р сарын 27 өдөр

Бээжингээс хөдлөх тансаг зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут

 Арван хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Бээжингээс зүүн хойд бүс нутгийг зорих тав тухтай, дээд зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. 
Уг галт тэрэг нь 18 вагончигтой бөгөөд 190 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Галт тэргэний вагончиг бүрт 3 эсвэл 4 хүний тусгай тасалгатай бөгөөд тус бүрдээ бие засах өрөө, угаалгын хэсэгтэй. Мөн гуанз болон соёлын танхим, цайны өрөө, уламжлалт анагаах ухааны эмчилгээний хэсэг зэрэг олон зориулалттай вагончигууд багтсан байна. Эдгээр тохижилт нь гэр бүлийн аялал, хүүхэдтэйгээ хийх аялал, мөн амралт, эрүүл мэндийг чухалчилсан аялал зэрэг олон төрлийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм.
Анхны аялал 2026 оны арван хоёрдугаар сарын 22-нд Бээжингийн Төмөр замын өртөөнөөс эхлэхээр төлөвлөгджээ. Аяллын маршрут нь Тяньжинь, Чанчүнь, Ичүнь, Харбинь, Дүньхуа, Яньжи, Шэньян зэрэг хотоор дайран өнгөрч, нийт 10 өдөр, 9 шөнийн хугацаанд зүүн хойд нутгийн өвөрмөц соёл, мөс цасны байгалийн үзэмжтэй танилцан, арван хоёрдугаар сарын 31-нд Бээжин хотод буцаж ирнэ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313