10-р сарын 23-нд Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд Хятадын цахим худалдаа сайн хөгжлийн хандлагаа хадгалж, дижитал болон ухаалаг технологид суурилсан өөрчлөлт шинэчлэл эрчимжиж, цахим жижиглэн худалдаа хэрэглээний өсөлтийг үргэлжлүүлэн дэмжсэн байна.
Тоо баримтаас үзвэл, 1-9-р сард Хятадын хэмжээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим жижиглэн худалдааны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өсөж, нийт хэрэглээний бараа, үйлчилгээний жижиглэн худалдааны борлуулалтын өсөлтөд оруулсан хувь нэмэр 45.4 хувьд хүрчээ.
Үүнээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэн худалдааны борлуулалт 12.6 хувиар өссөн байна. Мөн цахим аялал жуулчлалын үйлчилгээ 25.7 хувь, цахим өдөр тутмын амьдралын үйлчилгээ 13.9 хувь, хоолны цахим захиалга, хүргэлтийн үйлчилгээ 12.2 хувиар тус тус нэмэгджээ.
Олон улсын хамтын ажиллагааны хувьд, Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өссөн байна. Дэлхийн дижитал худалдааны тав дахь удаагийн үзэсгэлэнд 163 улс орон, бүс нутгийн мэргэжлийн бизнесийн төлөөлөгчид оролцож, цахим худалдааны салбарын олон улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN