Хятадын ажилчин, тариачны Улаан армийн Их аян ялалт байгуулсны 90 жилийн ойг тэмдэглэх хурал Бээжинд боллоо

2026 оны 10-р сарын 22 өдөр

Хятадын ажилчин, тариачны Улаан армийн Их аян ялалт байгуулсны 90 жилийн ойг тэмдэглэх хурал Бээжинд боллоо
Хятадын ажилчин, тариачны Улаан армийн Их аян ялалт байгуулсны 90 жилийн ойг тэмдэглэх хурал аравдугаар сарын 22-ны үдээс өмнө Бээжин хотноо ёслол төгөлдөр боллоо. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, түүхээ санаж байж л ирээдүйг бүтээнэ хэмээн онцлов. 
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн нар хуралд оролцов.
Ши Жиньпин Улаан армийн Их аян хэмээх түүхэн их үйл хэргийг удирдсан Мао Зэдүн, Жөү Эньлай, Жү Дэ зэрэг хувьсгалын ахмад зүтгэлтнүүдэд, Их аяны үеэр цус урсган тулалдаж, улс орны өнцөг булан бүрд хувьсгалт тэмцлээ үргэлжлүүлсэн Улаан армийн офицер, дайчдад, тухайн үед Улаан армийн Их аяныг дэмжсэн бүх үндэстний ард түмэн, ялангуяа хувьсгалт түшиц газруудын ард иргэдэд, мөн амьд сэрүүн байгаа Улаан армийн ахмад дайчдад гүн хүндэтгэл илэрхийлэв. Түүний санал болгосноор арга хэмжээнд оролцогчид босож, Улаан армийн Их аяны үеэр болон Хятадын хувьсгалт тэмцэлд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн дуугүй зогсов.
1934 оны аравдугаар сараас 1936 оны аравдугаар сар хүртэл Улаан арми 10 гаруй муж нутгийг туулж, нийт 25 мянган газар буюу 12,500 километр замыг туулан, Хятадын хувьсгалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
Ши Жиньпин Улаан армийн Их аян хүн төрөлхтний түүхэнд хосгүй гайхамшгийг бүтээж, Их аяны аугаа үзэл санааг бий болгосныг онцлов. “Үзэл санаа байгаа газар хүч чадал байдаг. Их аяны үзэл санаа нь үнэнч байдал, шударга ёс, эв нэгдлийн хүчийг бүрэн илэрхийлдэг. Хятадын коммунистуудын үзэл санааны өвийн чухал хэсэг болсон энэ үзэл санаа цаг хугацаа, орон зайг даван, үнэ цэнээ алдалгүй өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд бэрхшээлийг даван туулж, урагш тэмүүлэхэд биднийг зоригжуулах үнэт баялаг, хүчирхэг хөдөлгөгч хүч хэвээр байна” гэжээ.
Ши Жиньпин Улаан армийн Их аяны түүх биднээс холдоогүй, харин түүний зам үргэлжлэн уртассаар байгааг тэмдэглэв. Их аяны ялалтаас хойших 90 жилийн хугацаанд нам ард түмнээ нэгтгэн удирдаж, хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн түүхэн үе шат бүрд удаа дараа Их аяныг туулж, аугаа ялалтад хүрсэн байна.
Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед шилжсэн байна. Нам, арми, бүх үндэстний ард түмний хамтын хүчин чармайлтаар чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний зуун жилийн зорилтыг хугацаанд нь биелүүлж, нам, төрийн үйл хэрэгт түүхэн ололт амжилт гарган, түүхэн өөрчлөлтүүдийг хийжээ. Одоо шинэ аян замдаа Хятадын онцлогтой орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулахаар чармайж, социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313