Аравдугаар сарын 21-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр гадаад харилцааны сайд Ван И 2026 оны Дэлхийн засаглалын форумд оролцох талаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн форум “Итгэлцэл, хамтын ажиллагааг сэргээх нь: Зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт ба дэлхийн засаглалыг шинэчлэн боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Форумд дэлхийн улс орнуудын төлөөлөгчдийг Шюн-Ань хотод урьж, дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох асуудлыг хамтран хэлэлцэх юм.
Гадаад харилцааны сайд Ван И форумын нээлтийн ёслолд оролцож, Дэлхийн засаглалын санаачилгыг цаашид хэрэгжүүлэх, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээнүүдийг дэвшүүлнэ. Мөн форумд оролцож буй гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзана.
Хятадын болон гадаадын зочид, төлөөлөгчид энэ удаагийн форумыг боломж болгон ашиглаж, олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн засаглалын тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, дэлхийн засаглалыг шинэчлэн боловсронгуй болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж Мао Нин мэдэгдэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN