Дэвшилтэт инновацын бүтээгдэхүүнээр дэлхийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулж байна
Хятадын импорт, экспортын 140 дэх удаагийн яармагийн эхний үе шатны үзэсгэлэн дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт төвлөрч, олон төрлийн шинэлэг, дэвшилтэт бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулж байна.Энэ нь Хятадын боловсруулах үйлдвэрлэл өртгийн сүлжээний дунд болон дээд түвшинд хүрэх үйл явцаа эрчимжүүлж буйг бүрэн харуулж байна.
Эхний үе шатны үзэсгэлэнд электрон бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, аж үйлдвэрлэл, гэрэлтүүлэг ба цахилгаан тоног төхөөрөмж, төмөр эдлэл ба багаж хэрэгсэл, автомашин болон хоёр дугуйт тээврийн хэрэгсэл гэсэн таван томоохон салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг төвлөрүүлэн танилцуулжээ. Үзэсгэлэнд 12 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Тэдгээрийн дотор өндөр технологийн, мэргэшсэн бөгөөд инновацад тулгуурласан, мөн үйлдвэрлэлийн тодорхой салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж зэрэг шилдэг чанартай компани 6000 гаруй байгаа нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 8.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хятадын импорт, экспортын 140 дэх удаагийн яармаг байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн салбарын өртгийн сүлжээ “бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай” байснаас “ухаалаг үйлдвэрлэл, ногоон үйлдвэрлэл, иж бүрэн шийдэл экспортлох” түвшинд хүрэх хүртэл үсрэнгүй хөгжжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN