Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо

2026 оны 10-р сарын 14 өдөр

“Чанчүнь-2027” Дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадмын бамбарын галыг угтах ёслол 10 дугаар сарын 14-нд Чанчүнь хотод боллоо. Мөн өдрийн үдээс өмнө бамбарын галыг угтах ёслол Чанчүнь хотын Түүх, соёлын музейд зохион байгуулагдав. Ёслолын үеэр Италийн Турин хотод болсон бамбарын галыг асаан авах ёслолын бичлэгийг үзүүлжээ. Ёслолд оролцсон үзэгчдийн анхаарлын дор бамбарын галыг хамгаалах багийн гишүүд Чанчүний Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг салбар салбарын төлөөлөгчдөд дамжуулан бариулж, дараалан дамжууллаа. Дараа нь галыг Чанчүнь хотын дарга, Чанчүний Дэлхийн оюутны өвлийн спортын наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх хорооны дарга Гү Ган хүлээн авч, нийт оролцогчдод үзүүлэв. Энэ удаагийн Дэлхийн оюутны өвлийн спортын наадам 2027 оны 1 дүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уралдаан тэмцээн Чанчүнь хотын үндсэн бүс болон Жилинь хотын салбар бүсэд явагдана. Энэ нь 2009 онд Харбин хотод болсон Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын дараа тус наадам Хятад улсад дахин зохион байгуулагдаж буй явдал юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313