Азийн Пара спортын V наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн багийн эхний хэсэг 10-р сарын 12-нд Японы Нагоя хотод хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүний ажилтнууд болон хөнгөн атлетик, харааны бэрхшээлтэй тамирчдын хөлбөмбөг, тэргэнцэртэй сагсан бөмбөг зэрэг төрөлд өрсөлдөх багууд хамгийн түрүүнд ирж, тэмцээний өмнөх бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Тэмцээний өмнөх зохион байгуулалтын ажил, тэмцээн болох талбайтай танилцах, мөн ложистикийн дэмжлэг үзүүлэх ажлыг эмх цэгцтэй хангахын тулд баг төлөөлөгчид 10-р сарын 10-нд Бээжин хотноо албан ёсоор бүрэлдсэний дараа Нагоя хотод дөрвөн ээлжээр ирж байгаа бөгөөд бүх баг 10-р сарын 18-нд болох наадмын нээлтийн өмнө цуглахаар төлөвлөгджээ. Энэ нь Хятад улсаас гадаадад зохион байгуулагдаж буй Азийн Пара спортын наадамд илгээж буй хамгийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэй баг юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN