Эхний гурван улиралд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт хоёр оронтой тоогоор өсөв
Хятадын Автомашины аж үйлдвэрийн нийгэмлэгээс 12-ны өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, энэ оны эхний есөн сард Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт хоёр оронтой тоогоор өссөн бөгөөд гадаад зах зээлд онцгой амжилт үзүүлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, энэ оны эхний есөн сард Хятадад шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 12 сая 483 мянгад хүрч, борлуулалт 12 сая 472 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тус тус 11 хувь болон 11.1 хувиар өссөн байна. Шинээр борлуулсан автомашинуудын нийт борлуулалтад шинэ эрчим хүчний автомашины эзлэх хувь 53.6 хувьд хүрчээ.
Олон улсын зах зээлийн хувьд, энэ оны эхний есөн сард Хятад улс 4 сая 6 мянган шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэ оны зургаадугаар сараас эхлэн Хятадын автомашины экспорт дөрвөн сар дараалан нэг сая
DORNODMEDIA.MN