Пэн Лиюань ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих шагнал гардуулах ёслолд мэндчилгээ дэвшүүлэв

2026 оны 10-р сарын 10 өдөр

Орон нутгийн цагаар 10 дугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих 2026 оны шагналыг гардуулах ёслол Францын Парис хотод боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих асуудал хариуцсан тусгай элч Пэн Лиюань уг ёслолд зориулан видео мэндчилгээ дэвшүүлэв.

Пэн Лиюань Марокко болон Перу улсаас шагнал хүртсэн байгууллагуудад халуун баяр хүргэв. Тэрээр охид, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг хэмжих чухал шалгуур юм гэдгийг онцлоод, сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-гийн идэвхтэй уриалга, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтын үр дүнд дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн боловсролын салбарт баярлууштай ахиц дэвшил гарсан явдлыг дурдав. 

Пэн Лиюань хэлэхдээ, Хятад улс охид, эмэгтэйчүүдийн боловсролыг ямагт чухалчилж ирсэн бөгөөд ЮНЕСКО болон холбогдох талуудтай бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, олон орны олон эмэгтэйчүүдэд үр өгөөжөө хүргэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс хиймэл оюуны технологийг ашиглан боловсролын өндөр чанартай хөгжлийг дэмжиж, боловсрол дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг бүх талаар хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхийн өмнөд бүсийн орнуудад туршлага болгон ашиглаж болохуйц үр дүнтэй жишээг санал болгосон юм гэв. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг хөгжүүлэх ажил урт хугацааны хүчин чармайлт шаардсан хэвээр байна. ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих асуудал хариуцсан тусгай элчийн хувьд би олон улсын хамтын нийгэмлэгийг эмэгтэйчүүдийн мэргэжлийн боловсрол, сургалтыг хамтран бэхжүүлж, эмэгтэйчүүдэд чиглэсэн дижитал болон ухаалаг технологид суурилсан боловсролыг өргөн хүрээнд хөгжүүлэхийг уриалж байна. Ингэснээр эмэгтэйчүүд эдгээр технологийг ашиглагч төдийгүй үр шимийг нь хүртэгч болж, өөрсдийн авьяас чадварыг нээн харуулж, амжилтад хүрэх замаа нээх боломжтой болно гэж Пэн Лиюань мөн тэмдэглэв.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313